Saturday, April 28, 2012

Victoria's secret - н талаар...



Victoria's secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиороо алдартай. Victoria's secret нь эмэгтэй хүний бэлэн болон дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Америк брэнд юм. Энэ бол 5 тэрбум ам.доллараас давсан борлуулалттай, 1 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий олон нийтэд худалдаалагддаг Limited Brands - ийн хамгийн том брэнд төдийгүй нэг хэсэг билээ.
Замнал

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч Victoria's secret - ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм компани байгуулах болсон гэдэг. тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center - т нээж, төдөлгүй мэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria - н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна.
Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд коимпаниа The Limited компани Victoria's secret - ийн имиж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 - аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдэээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн шаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 - ээд оны эхэн гэхэд 1 тэрбэм ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болжээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 - нд 2006 онд Victoria's secret - ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works - ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners - ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.


 
Victoria's secret - ийн сахиусан тэнгэрүүд буюу angels
Victoria's secret - ийн Angels  нь загвар өмсөгчдийн багийн хамгийн алдартай гишүүд байдаг бөгөөд Victoria's secret - ийн нүүр царай болсон моделиуд байдаг. Хамгийн анх Angels нь 1999 оны Victoria's secret - ийн 4 дэх загварын шоун дээр гарч ирсэн юм. анхны сурталчилгааны Angels - д Mria Ines Rivero, Rebecca Romijn, Tyra Banks, Adrina Lima, Heidi Klum нар гарчээ. Angels - ийг гуалиг сайхан биеийн харьцаа, эрч хүч, зан төлөвөөр нь сонгон авдаг байна. Angels болохын тулд, мөн Victoria's secret - ийн супермодел байхын тулд эрчүүдийг бус эмэгтэйчүүдийг татан дуудах ёстой гэнэ.

2007 оны 5 дугаар сард Adrina Lima, Selita Ebanks, Alessandra Ambrosio, Izabel Goulart, Karolina Kurkova зэрэг Victoria's secret - ийн Angels нь People  сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 хүнд багтжээ. Angels нь жилд хэдэн сая ам.долларын гэрээ бүхий дэлхийн хамгийн өндөр цалинтай моделиуд байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 13 - нд Victoria's secret - ийн Angels нар Холливудын Walk of Fame - д өөрсний одтой болсон анхны арилжааны билиг тэмдэг болжээ.
Одоогийн Angels
  • Alessandra Ambrosio - (2004 - одоог хүртэл)
  • Selita Ebanks - (2005 - одоог хүртэл)
  • Izabel Goulart - (2005 - одоог хүртэл)
  • Miranda Kerr - (2006 - одоог хүртэл)
  • Heidi Klum - (1999 - одоог хүртэл)
  • Karolina Kurkova - (2001 - одоог хүртэл)
  • Adrina Lima - (1999 - одоог хүртэл)
  • Marisa Miller - (2007 - одоог хүртэл)
Өмнөх Angels
  • Tyra banks - (1998 - 2005)
  • Giesele Bindchen - (2000 - 2007)
  • Laetitia Casta - (1999)
  • Helena Christensen - (1998)
  • Karen Mulder - (1998 - 1999)
  • Daniela Pestova - (1998 - 2003)
  • Maria Ines Rivero - (2000)
  • Rebecca Romijn - (1998)
  • Stephanie Seymour - (1998 - 1999)
Victoria's secret - ийн загварын шоу
1995 онд Victoria's secret өөрийн загварын анхны шоуг зохион байгуулжээ. Дэлхий дахины хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ шоуны л тухай бичиж "зууны дотуур хувцасны үйл явдал" хэмээн нэрлэж бай. Тус компани 1999 онд Times Square - тзохиогдсон загварын шоугаа онлайнаар шууд дамжуулсан анхны компании болов. Энэ 1,5 сая үзэгчид болон үзэж амжаагүй олон хүний анхаарлыг татаж чаджээ. 2000 онд Францын Каннын кино наадамын үеэр Кино урлаг Дох - ын эсрэг буяны хандив цуглуулах зорилгоор Канн загварын шоугаа зохион байгуулсан нь даруй 3,5 сая ам.доллар цуглуулжээ. харин 2001 онд онд Victoria's secret анх удаагаа абс телевизээр цацагдсан нь олон сая үзэгчдийг байлдан дагуулсан юм. 2004 онд жил бүр зохиогддог шоуны оронд Victoria's secret - ийн сахиусан тэнгэрүүд аяныг америкийг тойрох аяныг Нью Йорк, Майями, Ласвегас зэрэг хотуудаар хийжээ.


Ер нь Victoria's secret жил бүр шоундаа алдартай хамтлаг дуучдаас өөрийн шоундаа дуулуулдаг онцлогтой билээ.

- 2001 оны шоунд: Mary J.Blige

- 2002 оны шоунд: Destiny's Child

- 2003 оны шоунд: Sting, eve, Mary Blige

- 2005 оны шоунд: Chris botti, Ricke Martin, Seal

- 2006 оны шоунд: Justin Timberlake

- 2007 оны шоунд: Spice girl, William, Seal, Heidi Klum
Загварын шоуны голлох үзүүлбэрүүдэд ихэвчлэн дотуур хувцасны загварууд багтдаг бөгөөд олон сая долларын Гайхамшигт хөхний даруулга ч үүнд орно. Уран чамин дотуур хувцас, янз бүрийн хөгжим, шоуны үеэрх төрөл бүрийн сэдвийн дор бий болох гайхамшигт дизайн бүхэн хосолж тансаг үйлд явдлыг бүрдүүлдэг байна. Уг шоу жил бүр урлаг соёлын алдартнууд, дуучин, жүжигчин гэх мэт оддын анхаарлыг татдаг. Шоуны үеэр моделиудын өмсдөг эрвээхэй тогос гэх мэт хэлбэр дүрс хэмжээтэй загвар Victoria's secret - ийн худалдааны тэмдэг болдог.
Маркетингийн стратеги
Голчлон эмэгтэй дотуур хувцас худалдаалдаг Victoria's secret нь Америк даяар 1000 Victoria's secret - ийн дотуур хувцасны дэлгүүр, 100 Victoria's secret - ийн бие даасан гоо сайхны дэлгүүртэй. Байгаль хамгаалах бүлгүүдийн дарамт шахалтаас болж Victoria's secret дотуур хувцаснуудынхаа каталогийг 2006 онд илүү байгальд хоргүй хийхээр болжээ. Түүнчлэн каталогийн 10 хувийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэдэг болжээ.

Victoria's secret өдгөө имиж төрхийг нилээн хуучинсаг бөгөөд элдэв гажиг, эвдрэлгүй барааг дунд ангийн худалдан авагчдад хүргэхэд чиглүүлэн өөрчилжээ. Тус компани өөрийн сурталчилгаа, загварын шоундаа моделиудыг ашиглаж эхэлснээр 1990 оноос нэр алдар нь түгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Victoria's secret брэндийн модел болох гэсэн одод, тэдний хандлагаас зайлсхийсээр ирсэн билээ.

 
Pink брэнд
2004 онд Victoria's secret - ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж. Одоогоор Миранда Керрийн тэргүүлж буй уг брэнд сүүлийн 2 жилд дарааллан шилдэг үзүүлбэрт нэр дэвшжээ.

No comments:

Post a Comment