Wednesday, April 18, 2012

“Хунт нуур” балет

Хунт нуур балет гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй юм. 1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд манай тайзнаа 1975-6-28 нд анх тоглогджээ.
П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олсонгүй. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулга, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нарын бүжгийн шинэ дэглэлт дэлхийд алдаршжээ.
ДҮРҮҮД:
Одетто /тэргүүн цагаан хун/-
Зигфрид /хан хүү/
Одиллия /Ротбартын охин хар хун/-
Ротбарт / Хорон санаат шидэт хар шувуу/
Хатан-
Салбадай-
Вольфанг Ордны хүмүүжүүлэгч-
Па де труа-
Жижиг хунгууд-
Том Хунгууд-

“Хунт нуур”-ын тухай
Энэ балет Үзэсгэлэнт гүнж Одетта, ханхүү Зигфрид нарын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Одетта ордны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч, цэцэг түүж явсаар хорон санаат шидэт хар шувуу Ротбартад баригдана. Ротбарт түүнийг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргажээ.
Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай ханхүү Зигфрид буугаа авч хоёр найзын хамт явна. Сартай шөнө. Алс тэртээд нуурын ус цэлэлзэн аймшигт хадан хавцал ёрдойн харагдана. Нууранд хөвж яваа сүрэг хунгийн сүүлчийн толгой дээрээ титэмт хун бол үзэсгэлэнт гүнж Одетта юм.
Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу бүсгүй болон гарч ирээд уйтгартайяа бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэлээ эзэмдүүлсэн ханхүү түүний замыг хаан зогсов. Одетта ханхүүд өөрийн гунигт түүхээ ярина. Одетта болон түүнийг хүрээлэн буй хүүхнүүд бүгд хорон санаат Ротбартын илбэнд өртөн хохирогсод. Өдөр нь бүгд хун шувуу болж, зөвхөн шөнийн цагаар хүүхнүүд болон хувирдаг тавилантай ажээ.
Ханхүү Зигфрид хорон санаат Ротбарттай тулалдан ялж өөрийн хайрт бүсгүй Одеттаг суллана.
Одетта бол төгс төгөлдөр хайр дурлалын бэлэгдэл болсон дүр юм.

No comments:

Post a Comment