Friday, April 27, 2012

Европын сонгодог цэнгээнт бүжгүүд


Цэнгээнт бүжиг нь бүх төрлийн бүжгүүдийн дотроос ард түмний дунд түгээмэл тархсан бүжиг юм.  Европын сонгодог цэнгээнт бүжгүүдэд:  Самба, Ча ча ча, ...
 Румба, Джайв, Пасадобль зэрэг бүжгүүд багтдаг юм. Энэ бүжгүүд нь ямар ч төрлийн аялгуунд өөрийн гэсэн хэмнэлтэй, үдэшлэг уулзалт хүлээн авалт, дээдсийн зэрэглэлийн болон орчин цагийн уур амьсгалд үргэлж зохицсон байдлаараа хүмүүсийн сэтгэл санаанд нь байнга нийцэж байдгаараа гайхамшигтай. Эдгээр бүжгүүдийн үндэс суурь нь вальс бүжиг бөгөөд энэ нь өөрөө дотроо олон төрлийн задаргаа, хөдөлгөөнөөс үүдэн өөр өөрийн өвөрмөц хөдөлгөөн дүрслэлийг бий болгодог. Жишээлбэл: Вальс бүжиг нь Уран вальс-Фигурный вальс, Удаан вальс-Вальс Востон, Вальс гавот, Вальс  мазурка, Краковяк, Полька гэх мэтээр баяжигдана. Бүжиглэж сурахыг хүссэн хэн боловч өөрийн биеийг тэвчээртэй хатуужилтай барьж сурах юм бол бүжиглэж сурах, бүжигчин болох бүрэн боломжтой.  Цэнгээнт бүжиг нь тайзны бүжгээс  ялгарах нэг онцлог нь бүх нийтийг хамарсан, язгууртны дээдсийн, ард түмний, орчин цагийн гэсэн уялдаа холбоотой хөгжиж ирсэн. Спортын төрлийн бүжиг гэж нэрлэдэг. Өргөлтүүдийг агаарын, дундын гэж нэрлэдэг. Уналтыг агаарын, газрын гэж нэрлэдэг. Бүжгийн эргэлтийн зүг нь өөрийн төвөөс цагийн зүүний болон цагийн зүүний эсрэг байна.
Хурдан,удаан фокстрот
                
                Хурдан фокстрот нь XX зууны 20-иод оноос Европод өргөн дэлгэр тархаж  эхэлсэн. Энэ бүжгийг анх Америкийн алдарт бүжигчид  Верион, Айрин нар үндэс суурийг тавьсан гэж үздэг. Орчин үед хурдан фокстрот нь олон төрлийн хувилбар хөдөлгөөнтэй болсны зэрэгцээ, эсрэг төрлийн удаан фокстрот, хурдан фокстрот /квикстел/ гэсэн 2 томъёотой болсон байна.
                Хурдан фокстрот нь хүчтэй давшингуй, хурдтай байдлаараа заалыг бүрэн эзэлдэг. Урт гулссан алхалт  удаан  түргэн гэсэн олон төрлийн хөдөлгөөн зэрэг хүнд хэлбэр нь дундын үсрэлт, хөлийн хавсралт, хөлийн гулсалт зэрэг олон элемент байдаг. Удаан алхалт нь өсгийнөөс өлмий рүү түрсэн байдлаар хийгдэнэ. Мөн хэмнэл удаан хийгдэж буй хөдөлгөөн тайван, хөлийн гишгэлт нь хол хол байдаг. Түргэн алхалт нь 1/4 хэмжээтэй байдаг. Түргэн алхалтууд өлмий өсгий дээр хийгдэнэ.

   Вальс
 
                Удаан вальс
                Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ хэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.
                Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.
                Хөгжмийн хэмжээ ¾ нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий өлмий гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай
болдог. Цээжний ганхсан хөдлөгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.
               
                Вальс
                Вальс бүжиг нь XYIII зууны 70-аад оноос үүсэлтэй. Үүсэл гарал нь Европын үндэстнүүдийн нэгдмэл хөдөлгөөнөөс бүрдсэн гэж үзсэн Вальс бүжгийн гарал үүсэлд тухайн үед бүжиглэгдэж байсан. Түүний олон хувилбар "Куранта" Францийн "Вольта" болон хамгийн оргил үе Австрын /Венийн/ нийслэлийн гаралтай гэж үздэг юм. XIX зуунд Вальс Европын орнуудаар өргөн тархаж дараа нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг болон тархсан. Ямар ч бүжгийг вальсийн аугаа зохиолч И.Штраус, П.Чайковский, С.Глинки, А.Свиридов, С.Прокофьев нараар төсөөлөхгүй байхын аргагүй боловч орчин цагийн хөгжмийн зохиолчид өөрийн арга барилаар олон арван эгшиглэнт аялгуу зохиож байна.
                Эхэндээ вальс бүжиг нь хөлийн 3-р байрлалаар бүжиглэгддэг байсан бол орчин цагт хөлийн гишгэлт нь хөлийн 6-р байрлалд шилжсэн байна. Энэ нь хөлийн гишгэлт хосуудын хоорондын харьцаа, их бие, гарын байрлалд илүү нийцнэ. Вальс бүжиг нь ¾ хэмнэлтэй баруун зүүн гэсэн 2 эргэлттэй. Үгийн үндсэн утга нь эргэлдэх гэсэн утгатай.

              Танго
            
                Танго бүжиг нь Аргентин Испаниас гаралтай гэж үздэг XIX зууны үед өмнөд Америкаас эрс хүчээ авч эхэлсэн. Харин XX зууны энэх үед Европод анх хөл тавьсан. Францын нэрт хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч Камиль Де Риналь өөрийн идэвхи чармайлт, хүч хөдөлмөрөөр Францын өвөрмөц хэлбэр дүрсээр тавьж цэнгээнт бүжгийн элемент оруулан найруулж тавьсан нь 1910-1915 онуудад маш том үсрэлт хийж бүх нийтийг хамарсан  бүжиг болон хувирсан.
Орчин үед танго нь зөвхөн сонирхогчдын дунд төдийгүй мэргэжлийн бүжигчдийн, дээдсийн хүрээлэнгийн, бүх нийтийг хамарсан бүжиг болон хувирсан.
                Танго нь дотоод сэтгэлийн тэнхээ, уран хөдөлгөөн, гайхамшигт түр зуурын зогсолт, хөдөлгөөний чиглэл, зүүн зүгийн шууд эргэлт, зөөлөн гишгэлт, хөгжмийн хэмнэл, дээш доош ойж буухгүй эх биеийн тэгш байрлал зэргээр өөрийн гэсэн тодорхой байр суурийг илтгэдэг өвөрмөц бүжиг юм.
                Танго бүжгийн хэмнэл нь 2/4, 6/4, 8/4 байдаг ба минутад 32-34 такт байна.

No comments:

Post a Comment