Saturday, April 28, 2012

"Channel" брендийг үүсгэн байгуулагч хадагтайн тухай...

http://tudoparameninas.files.wordpress.com/2009/10/coco_chanel.jpg1883 оны намрын сэрүү орсон  наймдугаар сарын 19-ны нэгэн орой   Францын Саумур хотноо айлын ганц охин болж мэндэлсэн жаахан охин дэлхийд нэр алдраа цуурайтуулах зүйл хийнэ  гэдгээ мэдээчгүй  байх. Түний эцэг эхийн талаархи мэдээ мэдээлэл тун ч ховор хомс . Бага байхад нь ээж нь нас барж, ийш тийшээ худалдаа наймаа хийж ихэнхидээ гэртээ үзэгддэгүй  аав нь түүүнийг өнчин хүүхэд асрах газарт өгсөн гэдэг. Түүнийг гэлэнмаа нар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэр л газар оёж сурахыг анх сурсан байна. 
       20 гарсан насандаа тэрээр Vichy , Moulins гэх мэт  шөнийн клубуудээр "Coco"  нэртэй дуу дуулдаг байсан бөгөөд , түүнд анхны харцаар дурласан Etienne Balsan  лорд  түүнд элбэг хангалуун  тансаг амьдралыг бэлэглэсэн гэдэг.Лорд болоод ч тэр үү Etienne-ийд үргэлж дээд давхаргын зочид гийчид ирдэг байлаа.



Тэр дундаас  Arthur Boy Capel бол  Etienne -ий хамгийн сайн найз нь байсан бөгөөд Chanel-ийг хэн хүнээс л илүү дэмждэг нэгэн байсан ч Etienne хардалтаас болж хосуудын амьдралаас  холджээ. Тэдний амьдралд өртөх саад тотгор үгүй жаргалтай  амьдардаг байсан хэдий ч  Etienne түүнд тохирох нэгэн байсангүй. Тэрээр түүний өөрийн гэсэн дэлгүүр нээх санааг нь тийм ч их ойшоож үздэггүй байв,  үнэн хэрэгтээ Chanel-ийг түрхэн зуурын зугаа цэнгэл мэтээр үздэг байсан ба  эцэн эх нь Сhanel-тай танилцахаас хүртэл татгалзжээ.  Бадрангуй  хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн  Сhanel  төд удалгүй  Etienne-ээс салсан юм. 

     Хангалуун амьдрал нь эцэс болсон ч Channel  хэзээ ч хүсэл мөрөөдлөөсөө шантраагүй юм. Etienne -ий бэлэглэж байсан үнэтэй цэнэтэй бүхнээ зарж жижигхэн өрөө хөлслөн малгай хийж   эхэлсэн бөгөөд Arthur Boy Capel -тай дахин учирч тэдний хайр дурлалын роман нь эхэлсэн гэдэг.  Цуутай зохиолчын дэмжлэгтэйгээр Сhannel  өөрийн дэлгүүрээ нээж шуугисан их амжилтых нь гараа нь эхэлсэн түүхтэй. Дэлхийн 2-р дайн эхэлж Chanel аргагүй эрхэнд дэлгүүрээ хаах шаардлагатай болсон ба харин  Boy дайнд явсан нь Channel-ийн санааг нь их л зовоодог байсан гэдэг.Түүнийг явахаас өмнө Channel хайртай залуудаа тусгайлан  хар өнгийн ороолт хийж бэлэглэсэн гэдэг. Өдөр болгон тэд бие биедээ захиа бичдэг байсан боловч Boy-ын бичих нь өдрөөс өдөрт цөөрчээ. Дэлхийн аймшигт дайн ч дууслаа. Boy  эх орондоо эрүүл саруул ирсэн боловч Veronica  хэмээх нэгэн бэлэвсэн бүсгүйтэй учирсан тухай Channel-д мэдэгдсэн юм. Хайр дурлалдаа энэлэн шаналсан бүсгүйг тайтгаруулах ганцхан зүйл нь түүний ажил байв. Энэ л үед түүний алдарт  Channel¹5  үнэртэн  нь төрсөн юм даа. Өдөр хоног үргэлжилсээр Channel-ийн алдар нэр ч Франц даяар түгж байв. Нэг ёсондоо тэрээр загварын ертөнцөд ноёрхлоо тогтоож байв.Ар араасаа цувран гарсан коллекцууд нь одоо хэр нь загварын тайзанд хэрэглэгдсээр байгаа билээ.
http://krotkaya.files.wordpress.com/2009/05/coco-chanel-2.jpg
           2 3 жилийн дараа үүрд  мөнхийн хайр Boy нь түүнтэй эргээд бүхнийг эхнээс нь  эхэлж болох тухай хэрвээ тийм бол одоо ч давхиад очиход бэлэн байгаагаа  нэгэн орой түүнд утасдан хэлсэн юм.  Coco-д хамгийн ихээр дутагдаж байсан зүйл нь гагцхүү Boy байв. Харин маргааш нь түүнд хайртай залуугийх нь дур булаам инээмсгэлийн оронд авто замын ослоор нас барсан тухай гашуун мэдээг дуулгасан юм. Channel  үүнд  итгэсэнгүй ослын газар очиход үнэнч хайрых нь илэрхийлэл болсон хар ороолт салхинд намиран байлаа...
     Тэр л мөчөөх хойш энэлэн гашуудсан  Channel гашуудлынхаа илэрхийлэл болгож жижигхэн хар даашинзаа (хар даашигз ингэж л төрсөн юм да а)төрүүлсэн гэдэг . Гялалзсан их амжилтын эзэн болсон Channel-д компаниас нь өөр юу ч үлдсэнгүй. Дэлхий даяар түүний гайхан бишрүүлсэн бүтээлүүд бий болсоор байсан бөгөөд үүний ч хажуугаар амьдралд нь орох залуус гарч ирсээр л байлаа. Гэхдээ тэрээр хэнтэй нь ч  гэрлээгүй бөгөөд 1971 оны нэгдүгээр сарын 10 нд өөрийн гэртээ нас барсан юм. Тэрээр энэ тухайгаа "Би хэзээ ч эр хүний талаар шувуунаас ч  хүнд бодолд автахыг  хүсдэггүй" гэж хэлсэн бөгөөд миний бодлоор агуу хайрынхаа төлөө  ийм зүйл хийсэн мэт.... 
http://234next.files.wordpress.com/2009/08/coco_chanel.jpg
        Түүний оршуулгын ёслолын гашуудагч бүхэн Channel-ийн даашинз өмссөн байсан нь загварын ертөнцийн хатан хаан нь гагцхүү тэр байсныг гэрчлэх мэт. Түүнийг нас барснаас 12 жилийн дотор түүний ажлын хамтрагч,  дизайнер Karl Lagerfeld Channel компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлжээ.
     88 насыг зооглож,  орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн   хадагтай хэдийгээр бидний хажууд байхгүй ч гэсэн түүний олон олон  гайхалтай бүтээлүүд одоо хэр нь амьд юм шиг л санагдуулах юм.  Coco Channel брендийн хамгийн  том нууцын би "Coco channel " кино үзсэнийхээ дараа л ойлгосон юм.
coco_chanel_img_2.jpg
     " Тансаг байдал энгийн , биед эвтэйхэн байх ёстой "- үгүй бол энэ нь тансаг  байж  чадахгүй "  гэсэн түүний үг үнэний ортой санагдана. Зөвхөн загварын ертөнцөөр ч барахгүй аливаа зүйл хамгийн энгийн байх тусмаа түүнийхээ хэрээр тансаг байдаг гэдгийг ойлгуулсан Coco Channel  -даа баярлалаа.

No comments:

Post a Comment