Victoria's secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиороо алдартай. Victoria's secret нь эмэгтэй хүний бэлэн болон дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Америк брэнд юм. Энэ бол 5 тэрбум ам.доллараас давсан борлуулалттай, 1 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий олон нийтэд худалдаалагддаг Limited Brands - ийн хамгийн том брэнд төдийгүй нэг хэсэг билээ.
Энгийн...
Энгийн гэх энэ үг сонсогдож байгаа шигээ бас тийм ч энгийн нэг үг биш.
Saturday, April 28, 2012
"Channel" брендийг үүсгэн байгуулагч хадагтайн тухай...

20 гарсан насандаа тэрээр Vichy , Moulins гэх мэт шөнийн клубуудээр "Coco" нэртэй дуу дуулдаг байсан бөгөөд , түүнд анхны харцаар дурласан Etienne Balsan лорд түүнд элбэг хангалуун тансаг амьдралыг бэлэглэсэн гэдэг.Лорд болоод ч тэр үү Etienne-ийд үргэлж дээд давхаргын зочид гийчид ирдэг байлаа.
Friday, April 27, 2012
Европын сонгодог цэнгээнт бүжгүүд

Цэнгээнт бүжиг нь бүх төрлийн бүжгүүдийн дотроос ард түмний дунд түгээмэл тархсан бүжиг юм. Европын сонгодог цэнгээнт бүжгүүдэд: Самба, Ча ча ча, ...
Румба, Джайв, Пасадобль зэрэг бүжгүүд багтдаг юм. Энэ бүжгүүд нь ямар ч төрлийн аялгуунд өөрийн гэсэн хэмнэлтэй, үдэшлэг уулзалт хүлээн авалт, дээдсийн зэрэглэлийн болон орчин цагийн уур амьсгалд үргэлж зохицсон байдлаараа хүмүүсийн сэтгэл санаанд нь байнга нийцэж байдгаараа гайхамшигтай. Эдгээр бүжгүүдийн үндэс суурь нь вальс бүжиг бөгөөд энэ нь өөрөө дотроо олон төрлийн задаргаа, хөдөлгөөнөөс үүдэн өөр өөрийн өвөрмөц хөдөлгөөн дүрслэлийг бий болгодог. Жишээлбэл: Вальс бүжиг нь Уран вальс-Фигурный вальс, Удаан вальс-Вальс Востон, Вальс гавот, Вальс мазурка, Краковяк, Полька гэх мэтээр баяжигдана. Бүжиглэж сурахыг хүссэн хэн боловч өөрийн биеийг тэвчээртэй хатуужилтай барьж сурах юм бол бүжиглэж сурах, бүжигчин болох бүрэн боломжтой. Цэнгээнт бүжиг нь тайзны бүжгээс ялгарах нэг онцлог нь бүх нийтийг хамарсан, язгууртны дээдсийн, ард түмний, орчин цагийн гэсэн уялдаа холбоотой хөгжиж ирсэн. Спортын төрлийн бүжиг гэж нэрлэдэг. Өргөлтүүдийг агаарын, дундын гэж нэрлэдэг. Уналтыг агаарын, газрын гэж нэрлэдэг. Бүжгийн эргэлтийн зүг нь өөрийн төвөөс цагийн зүүний болон цагийн зүүний эсрэг байна.
Төгөлдөр хуурын тухай товчхон
Poяль

Төгөлдөр хуур нь фортепиано буюу форте чанга пиано аяархан гэсэн үг юм. Энэхүү хөгжим дээр ямар ч янзын ая оруулж тоглодог учир төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур гэж нэрлэжээ.Төгөлдөр хуурыг рояль франц гаралтай хааны, пианино буюу итали гаралтай жижиг гэж ангилна. рояль нь 88, пианино нь 85 даруултай.
Төгөлдөр хуур нь фортепиано буюу форте чанга пиано аяархан гэсэн үг юм. Энэхүү хөгжим дээр ямар ч янзын ая оруулж тоглодог учир төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур гэж нэрлэжээ.Төгөлдөр хуурыг рояль франц гаралтай хааны, пианино буюу итали гаралтай жижиг гэж ангилна. рояль нь 88, пианино нь 85 даруултай.
Subscribe to:
Posts (Atom)