Friday, April 27, 2012

Балетын үүсэл хөгжил




Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.
Сонгодог бүжиг дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.

Wednesday, April 18, 2012

“Хунт нуур” балет

Хунт нуур балет гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй юм. 1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд манай тайзнаа 1975-6-28 нд анх тоглогджээ.
П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олсонгүй. Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулга, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нарын бүжгийн шинэ дэглэлт дэлхийд алдаршжээ.